2012-10-08,22:51

Юан гүрэн

 Их Юан гүрэн нь албан ёсоор (1271-1368) оны хооронд оршин тогтнож байсан ба орчин үеийн Монгол орон болон түүнийг хүрээлсэн нутаг, мөн өнөөгийн Хятадын ихэнх хэсгийг хамарсан өргөн уудам газартай байжээ. Хубилай хаан 1271 оноос хойш их Монгол улсын нэрийг Юан болгон өөрчилсөн. Юан гэдэг нь язгуур үндэс гэсэн утгатай хятад үг болно.
[засварлах]Хубилай, Аригбөх нарын тэмцэл
Мөнх хааны дараагаар Тулуйн хүү Аригбөх, Хубилай хоорондоо хаан суухаар тэмцэлдэж эхлэв. Аригбөхийн хувьд бол Мөнх хаан Сүн улс уруу дайтхаар мордохдоо өөрт нь Их хааны эрхийг үлдээгээд явжээ. Иймийн тул 1260 онд Хархорумд чуулсан Их Хуралдайгаар хуралдаж олонхийн дэмжлэгээр Аригбөхийг Их Хаанаар өргөмжилжээ.
Үүнийг сонссон Хубилай 1260 оны хавар хаан өргөмжлөх хуралдайг хүний нутагт буюу Кайпин хотод хаан өргөмжлөх эрх бүхий алтан ургынхан бараг байхгүй байхад яаруу сандруу Их хаанд өргөмжлөгджээ. Үүнийг мэдсэн Аригбөх түүнд элч илгээн "ёс бусаар хаанд өргөмжлөгдөв" хэмээн зэмлэсэн байдаг.
Аригбөх 1260 оны намар их цэргээр Хубилайн эсрэг хөдөлсөн боловч Хубилай түүнийг тосон дайрч, их говьд ширүүн тулаан болж Хубилай Аригбөхийн цэргийг хиар цохисноор барахгүй Хархорумыг хүртэл эзлэн авав. Аригбөх дахин цэргээ цуглуулж хоёр дахь удаагаа довтлохдоо Хархорум хотыг буцаан авч Кайпин хотыг зүг хөдлөв. Энэ дайралт ч мөн амжилт олоогүй ба Аригбөх Хархорумыг орхиж явав.
Үүний дараа мөн хэд хэдэн удаа Хубилайн эсрэг цэрэг хөдөлгөсөн боловч амжилтгүй байсаар Аригбөх туйлдаа хүрч ялагдал хүлээжээ. Аригбөхийн амийг Хубилай хэлтрүүлсэн боловч 1266 онд өвчнөөр нас баржээ.
[засварлах]Юан гүрний үүсэл
Хубилай хаан өөрийн ноёрхлыг тогтоосон цагаас эхлэн(1260) Хятадын хаадын уламжлалыг баримталсан ба оны цолыг хүртэл хэрэглэж байжээ. Хубилай хаан багаасаа Хятад багш нараар Хятадын түүх, ёс заншлыг заалгаж байсан төдийгүй хятадын төр барих ёсонд суралцсан нэгэн байв.
1264 онд Хубилай хаан Их хааны төрийн тамга, туг сүлдийг орчин цагийн Бээжин хот буюу Кайпинд байрлуулж өөрийн улсын нийслэлийг ийнхүү нүүлгэв. 1271 онд хятадын уламжлалаар 1271 онд албан ёсоор Их Монгол улсын нэрийг Юан хэмээн нэрлэжээ. Хубилай бүх Хятадыг захирсан анхны "гадаад" хүн болжээ.
1270 онд Хубилай хаан өмнөд Сүн улс уруу их цэрэг хөдөлгөв. 11273 онд Урт мөрний(Yangtze River) ойр орчмыг бүсэлсэн ба 1275 онд 130,000 цэрэг бүхий Сүн улсын арми ялагдав. 1279 онд өмнөд Сүн улсыг бүрэн мөхөөж Хятад улс улам нэгдмэл улс болжээ. Иймийн тул Юан гүрний үе нь Хятадын түүхэнд эв нэгдэл, нягтралыг дагуулсан чухал үе хэмээн тооцогддог.
Хубилай хааны Юан гүрэн үүгээр үл барам Бирм, Аннам, Кхмер, Чампа болон Ява, Суматра арлын орнуудтай харилцаа тогтоож заримаас нь татвар авдаг байжээ.
бичсэн: XyHT HyyP :) төрөл: | (3) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 634

Сэтгэгдэл:

yaj ih haaniig muulj bna a
Бичсэн: maluudaa хэзээ: 21:42, 2013-02-27 | Холбоос | |
тэр ч тийм шүү , гхдээ Хубилай хүчирхэг байсан
Бичсэн: Зочин хэзээ: 01:25, 2012-11-09 | Холбоос | |
teneg hubilai ingeed tusgaar mongol ulsaa hyatadruu avaachij manjiin darlald ogsiim shd
Бичсэн: zochin (зочин) хэзээ: 00:54, 2012-10-09 | Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)